Ойрд дахин шүлэг бичих боллоо. Олон бодлуудыг цэгцлэхийн тулд заримын гаргах хэрэгтэй болно Мартамхай учир бичиж байх нь хамгийн чухал миний хувьд

Бүсгүй заяа
Бүсгүй заяанд атаархаж бас харамсахын шалтгаан

Ертөнц дэх дээд заяа бүсгүй заяа хэмээж
Бүсгүй заяа чамд атаархаж харамсаж сууна

Өр нимгэн зөөлөн сэтгэлээр харамгүй бусдад хандлаач
Бүсгүй заяа чиний инээмсэглэх төдийд өгөх
Баяр баясал сэтгэлийн жаргалыг
Өөр бусдад өгж чадахгүйдээ харамсаж бас чамд атаархах юм

Халамжлан хамгаалах сэтгэл бөгөөд эдийн чадал их байвч
Бүсгүй заяа чиний харах төдийд л өгөх
Бүлээн зөөлөн сэтгэлийг
Хзээч чам шиг өгж чадахгүйдээ харамсаж бас чамд атаархах юм

Сэтгэлийн гүндэх бялхам их хайраар чамайг хайрлавч
Бүсгүй заяа чиний тэврэх төдийд л мэдрүүлэх
Бяцхан биений агуу их хайрыг
Сэвтээж гомдоодогтоо харамсаж бас чамд атаархах юм.

Гоо үзэсгэлэнгийн эх ундрага бүсгүй чамайг
Үүлгүй тэнгэрийн наран мэт цаасан дээр буулгахыг хичээх л юм даа би. 

Comments