Харц нь яг л оддын гялаан шиг үзэсгэлэнт, Хамгийн сайхан үгсээр ч зүйрлүүл ч хүрэмгүй үзэсгэлэнт миний хайрт яг л Солонго шиг


Ая. Хөгжимийн зохиолч МУУГЗ Г.Энхбаяр /Хоовон/, Үг. Баак, Дуучин. МУГЖ Харангын Лхагва "Солонго шиг" Нулимсаа нууж инээх чинь од гийх шиг Нартаас хайрыг хайх чинь шувууд шиг Нүгэлт хорвоод буян ярих нь цэцэг навч шиг Бүсгүй чи өөрөө яг л дагина шиг Уйлж дуулсан ч хайрлах нь хөх тэнгэр шиг Унаж сөхөрсөн ч өрөвдөх нь ижий шиг Учиртайхан инээх нь саран мишээх шиг Бүсгүй чи өөрөө яг л бурхан шиг Чин хүслийн тэнгэр минь чамайг үгүйлэн санах юм Цээжин дотор гунигийн бороо шиврэх цагаар Харцнаас чинь бүгдийг би чинь мэдэрлээ Хайртай гэдгээ зөвхөн өөртөө шивнэлээ Уярам сайхан төрх чинь өглөө шиг Учран золгоход наран ивээх шиг Уулзаад салахад өнчрөн ганцаардах шиг Бүсгүй чи өөрөө яг л СОЛОНГО шиг... Чин хүслийн тэнгэр минь чамайг үгүйлэн санах юм Цээжин дотор гунигийн бороо шиврэх цагаар Харцнаас чинь бүгдийг би чинь мэдэрлээ Хайртай гэдгээ зөвхөн өөртөө шивнэлээ.

Comments