Цаг хугацаа бүхнийг өөрчилж байна
Алсаас эхэлсэн олон бодлууд
Аажмаар сэтгэлд хайр болж буйг
Харамлах хүртлээ мэдэхгүй явахыг
Хэнч надад хэлээгүй би хожимдсон 
Амсаж байсан жаргалаа амилуулан зурж чадах ч
Амталж буй шаналалаа тайлбарлаж ч чадахгүй байх юм
Анзаар ч харахад чиний үйлдэлүүд хайрлах мэт санагдсан ч
Ахиад л шаналахаас айж хол байхыг би хичээх юм
Өглөө бүр хамт сэрэх шиг
Өдөр бүр хамт инээлдэх шиг 
Үдэш бүр хамт бодлогшрон хэвтсээр
Үүрээр хамт сэрэх шиг би мөрөөдөлдөө амьдарж байна
Миний мэдэх чи
Харгүй сэтгэлийн гүнд
Халамж л мэдэрж баясаж
Хайр л амсаж умбаж
Хагацал үзэлгүй инээж
Харин л надаас хол байх ёстойг би ойлгосон
Би даан ч
Дурлал хэмээх гашуун дарсыг
Дундаа тавиад чамтай хамт уумаар байна
Ганцаар би согтож яах юм бэ
Гагцхүү чамайг л согтоомоор байна


Сарнаас үлдсэн гуниг мэт үдшээр хэцүү байвч
Одноос хоцорсон туяа мэт инээмсэглэлд чинь тайвширдагийг
Чи санаж яваарай




Comments