Аавыгаа их санадын

Багад хамгийн их гарах дуртай өндөрлөг бол аавын мөр байлаа. Мөрөн дээр нь суугаад хамт вокзал руу явж хайрцагтай алим авах гэж их явдаг байждээ. Гар хүрэх байтугай хатуу үг ч хүүдээ хэлж байгаагүй болохоор аавыгаа дуурайгаад уур багатай бусдын бухимдлалыг эерэгээр хүлээж авдаг тайван хүн болжээ би. Аавыгаа санаад 11 жил болжээ. Амьдарлын хатууд алдаж хазгай гишгэлгүй хичээж явааг минь үргэлж харж тайван байгаа байхдаа л гэж бодох юм.
Эр хүнд ч бас зүгээр л нулимс унаад байх үе байх юмдаа.

Comments