Байдаг л ертөнц

Бүлээхнээр инээж дулаахныг тараасан энгийн л нэг залуу Бусдаас нар горидож бээрч суудаггүй дээ Буурал амьдралын энгэр ээврийг бараадаж Бууж нүүдэллээл явдаг жирийн л нэгэн залуу Олон сургууль төгссөн гэж бахархаж ярих дургүй Олны өмнө магтуулах бүр ч дургүй Орой үдэш баранд суух бас л дургүй Охидыг уйлуулах ясны дургүй ... Монголоороо бахархаж дээшээ огшдог Мэлмий өдөө монгол залуу Царайны сайхнаар сэтгэлээ хуурдаггүй Цууны сайхнаар хоолоо амталдаггүй Цэнгийн алтаар амьдралыг хэмждэггүй Цагаан заяа нь сүүтэй сүлэрсэн монголын үр дээ Нүд дүүрэн мишээж амьдралыг туулнаа гээд Нүгэл хийлгүй үхэлтэй уулзнаа гээд Нарт орчлонд сайн ханьтай, наян хүүхэдтэй Намба төгс аав болноо гээж гүйж яваа жирийн л залуу

Инээмтгий хүн...

Comments