Tedx дэлхийн хүн ярьж байна


Technology, Entertainment, Design гэсэн 3 үгний товчлолоос бүрдсэн TED нь 1984 оноос эхлэн “Даян дэлхийд санаагаа хуваалцая” уриатайгаар дэлхийн шилдэг эрдэмтэд, судлаачид, зохион бүтээгчид болон энтерпренерүүдийг цуглуулан шинжлэх ухаан, технологи, энтэртэйнмэнт, дизайн, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн нэн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн санал бодлоо хуваалцах зорилгоор зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ юм.
TED-д оролцогч нь дэлхий нийтийг хамарсан глобал асуудлыг сонгож түүний шийдэл бүхий бүтээлч санаачилгыг дэвшүүлэн 18 минутад багтаан илтгэдэг байна. Уг арга хэмжээнд Bill Clinton, Bill Gates, Google-ийг үндэслэгч Larry Page and Sergey Brin, Malcolm Gladwell, Albert Gore, Gordon Brown, Jane Goodall, Richard Dawkins зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэгчид, нобелийн шагналтнууд болон дэлхийд хүргэх шинэ санаа байна гэдгээ нотолж чадсан эгэл жирийн залуус хүртэл оролцож байжээ.
“TEDTalks” буюу TED чуулга уулзалт дээр хэлэлцэгдсэн илтгэлүүдийг TED.com цахим хуудас дээр үнэгүй үзэх боломжтойгоор байрлуулдаг. Эдгээр илтгэлийг та монгол хадмалтайгаар доорх хаягаар орж үзэх боломжтой.

Comments