Бүтээлч чадвар удамших нь 3-р хэсэг
Шизофрени өвчин нь анхаарал суларч, ой тогтоолт муудаж, энгийн харилцаа тогтоож чадахаа болих зэрэг хүний зан төлөвт сөргөөр нөлөөлдөг хүнд өвчин юм. Гэвч Стокгольмийн эрдэмтдийн 40 жилийн турш хийсэн судалгааны дагуу бол сэтгэц мэдрэлийн хүнд өвчтэй хүмүүсийн ойрын эрүүл хамаатнууд нь ихээхэн бүтээлч чадвар шаардсан ажил мэргэжилд амжилт гаргадаг ажээ. Тиймээс цаад генийн механизм маш чухал байгаа нь харагдаж байна.
Хичнээн энгийн мэт байлаа ч бүтээлч сэтгэхүй нь тухайн уран бүтээлчийн зан төлөвт өөрийн гэсэн ул мөрөө үлдээдэг нь гарцаагүй. Судлаач шүүмжлэгчдийн зүгээс жинхэнэ уран бүтээлч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн зан төлөв олонх хүмүүсээс ялгаатай байдаг. Өндөр бүтээлч сэтгэхүй нь тархины 3 сүлжээний харилцан ажиллагаа, тархины эс хоорондын холбоос идэвхтэй тогтох чадвар сайтайгаар тайлбарлагдаж байна. Гэвч энэхүү идэвхтэй холбоос үүсэхэд чухал үүрэгтэй серотонин нь хоёр туйлт гутрал буюу сэтгэл хөдлөлийн хэт хөөрлөөс хэт гутрал руу түргэн шилждэг сөрөг эмгэгийг бий болгох магадлалыг ихэсгэдэг ажээ.
Дээр дурьдагдсан Шизофрени (paranoid schizophrenia) өвчинтэй байсан нэгэн хүн бол Америкийн математикч,эдийн засагч орчин үеийн эдийн засгийн онолыг тодорхойлсон анхны нобелын шагнал авсан математикч John Nash юм Энэхүү хүний талаарх Russell Crowe гол дүрд тоголсон Beautiful Mind кино нь бас үнэхээр сайн бүтээл болсон
Comments
Post a Comment